Өнгөрсөн жил тодорхой хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авсан “Ubike” үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Нийслэл хотод 20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн жил дугуйг эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарчээ. Иймд иргэдийг соёлтой үйлчлүүлэхийг уриаллаа.

Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй бөгөөд нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг бол хоёр цаг  нь  1500 төгрөг бол гурван цаг нь 2000 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Түрээсийн дугуйг дараах байршилаас авах бөгөөд төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшныг хэрэглэх юм байна. Анх бүртгүүлэхдээ 10000 төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны  QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд  унах ёстой ажээ.

  • Д.Сүхбаатарын талбай
  • 120мянгат
  • Хүүхдийн зуу
  • Тedу худалдааны төв
  • Цэцэг төв
  • Багшийн дээд
  • UBH цэнтр
  • Баруун дөрвөн зам
  • Зайсан Зүүн дөрвөн зам
  • Хүүхдийн урлан бүтээх төв