Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан  Хүй долоон худагт эхлэх гэж байна.

Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдах юм.

Яг одоо эрлийз дунд нас уралдах гэж байна. Энэ насанд уралдахаар бүртгүүлсэн 62 хүлэг байна. Бид гарааны зурхайгаас хичнээн хүлэг хөдлөх болон барианд орсон фото сурвалжлагыг хүргэх болно.