Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо орчмын нийтийн эзэмшлийн орон сууцанд өчигдөр /2019.05.13/ өглөөний 09.00 цагаас эхлэн ус тасарчээ.

Тодруулбал тус хороонд байрлах, “Сакура”, “Эко” “Саруул” хорооллуудад ундны ус тасарч иргэд зөөврийн усны машинаас усаа авч байгаа аж. Иргэдийн мэдээлснээр өчигдөр тус хотхонд оройдоо ус ирнэ гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл ундны усгүй байгаад бухимдалтай байгаа гэдгээ илэрхийллээ. Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Тус хотхонуудад 400-гийн цэвэр усны шугам солихын тулд ундны усыг түр хязгаарласан.

Одоогийн байдлаар манайхаас найман зөөврийн машин гаргаж иргэдэд үйлчилж байна. Шугамын ажил өнөөдөр хэвийн болж, нийтийн эзэмшлийн орон сууцнуудад үдээс хойш 14.00 цагт ус түгээнэ” гэлээ.