YouPorn сайт болон Camasutra VR хамтран Жеди Уэльс хэмээх нэртэй виртуаль жүжигчнийг бий болгон бүтээжээ. 

Виртуаль гэдэг нь бодит бус хийсвэр орчны буюу комьпютерийн зураглал ашиглан бүтээсэн технологи юм. Жеди өөрийн гэсэн инстаграм хуудастай бөгөөд түүнийг 10 мянга гаруй хүн дагадаг байна. Түүний хувьд нэг сая дагагчтай болохоор зорилго тавьжээ. 

Өмнө энэ төрлийн буюу виртуаль загвар өмсөгч бий болгон цахим орчинд олон мянган дэмжигчтэй болсон билээ. Харин энэ удаад порно жүжигчин бүсгүйг ийн бүтээсэн байна. 

"YouPorn сайтын контентийг технологийн шинэ түвшинд хүргэх бөгөөд виртуаль жүжигчнээр бодит хүний хийж чадахгүй зүйлсийг хийлгэх болно" хэмээн Жеди цахим орчинд мэдэгдсэн байна.