Би 30 гаран настай 2 хүүхэдтэй эцэг хүн байна аа. Эхнэр бид 2 гадаадад бүхэл бүтэн 6 жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст боломжийн сайхан амьдралтай.

Бусдаас дутах юмгүй байр, машин үр хүүхэд сайхан ажилтай явна. Гэтэл сүүлийн хэдэн сар эхнэр маань нэг хүнтэй явалдаад надад 3 дахь удаагаа баригдлаа. Хүүхдүүдээ бодоод уучилдаг. Маш их тэсч байна. Одоо шантарч эхэлж байх шиг байна. Би өөрөө эцгийн хайраар дутаж өссөн. Хүүхдүүдээ эцгийн хайрыг дутаачихгүй юмсан гэсэндээ л ингэж амьдарч байна. Тэр явалдаад байгаа нөхөр нь бас 3 хүүхэдтэй. Би хамгийн сүүлд очиж уулзаад зодсон тэгтэл эхнэр чинь надаас салж өгөхгүй байна, эхнэртээ арга хэмжээ аваач гэсэн үг нь намайг бүр түүнтэй хамт байх хүсэлгүй болгочихлоо. Алцагнаж явалдах болохоороо явалдчихаад адаг сүүлд эхнэр рүү минь буруугаа чихлээ. Одоо би эхнэрт чинь чамайг хэлнэ гэж сүрдүүлээд хаясан... би амьдарлаа авч үлдэхийн тулд үр хүүхдүүдээ өнчрүүлчихгүйн тулд нулимсаа дотогшоо залгиж яваа нэгэн байна аа.