Холливудын жүжигчин Стивен Сигал монгол эмэгтэйг гэргийгээ болгосон нэгэн. Бүжигчин Б.Эрдэнэтуяатай гэр бүл болж хүүтэй болсон өдгөө олонд хүлээн зөвшөөрөгдсөн хосууд. Тэд  "General Commander" кинонд хамтдаа тоглосон гэнэ шүү. 

Уг кинонд Хонконг, Тайланд, Малайзын шилдэг жүжигчид хамтран тоглосон байна. Уг бүтээлийг Тайланд, Хонконгийн “Saradan Media”, “SPI International” компани хөрөнгө оруулж, хамтран ажилласан байна. Киноны зураг авалт өнгөрсөн жил эхэлж, энэ оны хоёрдугаар сард сүүлийн зураг авалтаа хийж дуусгажээ.