Маргааш бүх нийтийн марафон зохион байгуулахтай холбоотойгоор автомашингүй өдөр болно.

Энэ өдөр Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 07:00-17:00 цагийн хооронд  автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Энэ хүрээнд

  • Бага тойруу,
  • Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам,
  • Сөүлийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Хөх тэнгэрийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.