МАХН-ын 5-р бага чуулган хуралдаж, УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын бага чуулганы гишүүн С.Ононбаяр нар өрсөлдсөнөөс МАХН-ын бага чуулганы гишүүдийн 91.3 хувь нь Н.Энхбаярыг дэмжжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Э.Мягмар

sonin.mn