АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо зарлан, мэдээлэл хийлээ.

Тэдний дийлэнхи нь Баянзүрх, Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд байсан бөгөөд намын батлахаа авчирсан үзүүлсэн юм. 

АН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүн н.Батбаатар энэ үеэр: 

"Чингэлтэй, Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд бид яагаад намаасаа гарах болов гэвэл МАНАН бүлэглэл задарсангүй. Харин ч шинээр бий боллоо. Манай нам хувийн компани шиг болчихлоо. С.Эрдэнэ гишүүдээ үг хэлснийх нь төлөө ялгаварлан гадуурхаж байна.Намын удирдлагууд эрүүгийн гэмт хэрэгт холбогдох болов. Д.Эрдэнэбат өөрийг нь яллагдагчаар татсан баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ийм хүмүүс намын удирдлагад байгаа цагт энэ намын гишүүн байх ёс зүй бидэнд байхгүй" хэмээв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Анхныбаяр

www.Sonin.m