Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо сонсов.

Энэ үетэй зэрэгцэн нийтлэлч Баабар өчигдөр нэгэн хачирхалтай мэдээллийг дэлгэсэн юм. 

Тодруулбал тэрээр: "Өнөөдөр (2019 оны 5 сарын 29)  Хятадын Коммнуист Намын ТХ-ы гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюу Толгойн далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа." гэв.