Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан  хэрэг гарсан. Бүсгүйн үхэлд талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байгаа. Харин шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэх хуралэхэллээ.

Өнөөдрийн /2019.06.11/ хурлаар ерөнхий шүүгч цагдан хорио сунгасан захирамжийг үндэслэлтэй гаргасан эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэрэгжих ба үндэслэлгүй гэж үзвэл О.Боргилыг гадуур шалгах нөхцөл бүрдэх юм. Хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.