Сүүлийн хоёр жилийн турш эрчээ аваад буй "UB Comedy"-ийн залуус тун эрэлттэй байх болсон. Гэвч тэд салж нийлсэн асуудлаасаа болж үзэгчдийн шүүмжлэлд ихээхэн өртөөд буй.

Тэдгээр залуус дундаас хамгийн дориун нь хэмээн нэрлэгддэг Б.Идэр-Од чөлөөт цагаараа инээдмийн урлагаар олныг хөгжөөдөг гэдэг. Тэгвэл тэрбээр нисэхийн мэргэжилтэй бөгөөд технологийн салбарт хүч үзэж яваа нэгэн. Түүний сарын орлого нь 3 сая төгрөг хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Б.Идэр-Одын санааг зовоодог асуудлын нэг нь агаарын бохирдол аж. Боломжтой бол айл болгонд халаагуур тавиад өгчих юм сан хэмээн бодож явдаг гэнэ шүү. Ингээд залуу үеийн төлөөлөл болон амжилттай яваа түүний бага насны гэрэл зургийг онцлон сонирхуулж байна. 

О.Ариун