61 настай Лиан Син гэх хятад эр өдөр бүр дасгал сургуулилт хийдэг бөгөөд үүнийхээ төлөө ч багагүй үр шимийг хүртсэн нэгэн. 

Эрүүл чийрэг биетэй түүнийг хэн ч 61 настай гэдэг итгэдэггүй. Бараг л 30 настай эр гэмээр булчинлаг Лиан өвөө мөн автомашины уралдааны хоббитой нэгэн. Тиймдээ ч өөрийн хүүгийн хамт олон арван уралдаанд хүчээ сорьдог. Түүний одоогийн энэ төрх нь 10 жилийн хүч хөдөлмөр юм. 50 настайгаасаа эрчимтэй дасгал сургуулилт хийсэн түүний үр дүн нь спортод нас хамаагүй гэдгийг харуулж байна.