Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа аж. Байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан байх магадлалтайг эх сурвалж мэдээлэв.

Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.