Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын түвшин нэмэгджээ. Иймд голын орчим бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй байлгахгүй байхын анхааруулж байна. Бага насны хүүхэд голын усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.  Тодруулбал, Ховд аймгийн Булган сум, Булган голын орчим амьдардаг  нэг  настай эрэгтэй хүүхэд ээжийгээ бие засах гээд явсан хойгуур голд унаж амиа алджээ. 

Эл хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.