Америкийн нэрт дуучин Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс Пэкертэй сүй тавьсан байхдаа одоогийн найз залуу Бриан Танакатай нууцаар үерхдэг байжээ. 

Брианы хувьд дуучин бүсгүйн тайзны арын бүжигчин байсан юм. Харин тэрбээр нялх нууц амраг руу илгээж байсан нууц зургуудыг Дэйли Мэйл сонинд нийтлэсэн байна. 

Мэрайя тэрбумтантай сүй тавьсан байхдаа өөрийн бүжигчин залуутай хэнд ч мэдэгдэхгүйгээр уулзан орой үдшийг өнгөрүүлдэг байсан нь одоо нэгэнт ил болжээ. Тэрбээр баян эрээс сүйгээ буцааснаар өөрөөсөө 13 насаар дүү бүжигчин Бриантай албан ёсоор болзож байгаа юм. Харин хуучин найз залуу тэрбумтан эрээс сүйгээ цуцалж түүнээс 10 сая доллар зулгааж чаджээ. Үүнээс гадна 7 сая долларын өртөгтэй сүйн бөгжөө ч авч үлджээ.