Сайн байцгаана уу, нэрийг минь нууцлаад өгөөрэй. Урьд нь захиа нийтэлж байсан 31 гээд байсан залуу байна. Ажил минь дажгүй сайн хэрнээ хувийн амьдрал минь нэг л болж өгөхгүй байх юм.

Энэ эмэгтэйчүүдийг ер нь ойлгохгүй байна. Яагаад дандаа надад худалч хөгийн новшнууд нь таараад байна. Бүр гомдмоор юм, нэг танилцаад удаагүй байхад бүр өөр хүнтэй заавал байна. Тэгээд яагаад хайртай гэдэг үгийн юу ч болоогүй юм шиг худлаа хэлж чадаж байна. Хүний сайхан сэтгэл ёс суртахуун хаашаа орчихсон юм вэ. Худал хуурмагаар дүүрсэн энэ үед шударга нэгнийг хаанаас олох вэ эцэст нь би яг одоо бол залхаж байна. Бүх зүйлээс нэг сайн чинь нинжин сэтгэлтэй эмэгтэй хүнтэй л учрахыг их хүсэж байна