Залуухан царайлаг жүжигчин П.Шүүдэрцэцэг нэгэнтээ бүгдээс хамгаалж явна хэмээж байсан найз залуугаасаа салаад хэдэн жилийг ардаа үджээ. Өдгөө тэрбээр драмын театрын Тодоотой хамтдаа амьдарч байгаа гэдэг. Загвар өмсөгч болохыг мөрөөдөж явсан жүжигчин бүсгүй нуруу намханаас болж загврын тайзыг орхисон ч фото мисс болж байсан удаатай. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхөлж чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад авдаг. Түүнийг фэнүүд нь хөдөлмөрч, сэргэлэн нэгэн хэмээн үнэлдэг юм байна лээ. Энэ удаад түүний олны танил болох үеэсээ өнөөдрийг хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаас нь сонжьё.