УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Эмнести интернэшл төрийн бус байгууллага, Фрейдрих Эбертийн сан хамтран НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Эрүүдэн шүүлтийн хохирогчдод туслах дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр (2019.06.26) Төрийн ордонд “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тавьсан илтгэлийнхээ үеэр "Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан..." хэмээн дурьдаад авчээ.