Харриет Осборне гэх 31 настай англи эмэгтэй Испанид амраад Лондон руу нисэхээр төлөвлөсөн ч нислэгээсээ хөөгджээ. 

Учир нь тэрбээр гадуур хувцаслалт нь хэтэрхий задгай, гэрэлтсэн даашинзтай гэсэн шалтгаанаар нислэгээсээ хөөгдсөн байна. Цээж нь ил гарсан болон дотуур нь хөхний даруулгагүй хувцаслалт нь онгоцны үйлчлэгч нарын анхааралд өртөн түүнийг нислэгт оруулахаас татгалзжээ. Харин энэ бүхний эцэст ганган хүүхэн ноосон цамц өмсөн дахин шинэ тасалбар авч нэг шөнийг нисэх онгоцны буудалд өнгөрүүлжээ.