Одоогоос дөрвөн жилийн өмнө  М.Цэнгүүнтэй  нижгэр хурим хийж байсан жүжигчин Б.Мишээл  өдгөө ганц бие ээж болсон. Тэрбээр анх “Үүлэн үст” хэмээн олны танил болсон нэгэн.  “Орчлон” сургуулийг дүүргэсэн бөгөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгссөөд нэлээдгүй хэдэн дэлгэцийн бүтээлд тоглож авьяаслаг гэдгээ харуулаад авсан.

Тэрбээр нөхрөөсөө салсан талаараа “Би хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байх дургүй. Хүүгийнхээ ааваас тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хүү маань одоогоор манай ээж аав дээр байгаа" хэмээн нэгэн нэвтрүүлэгт орж байх үеэрээ хуучилсан. Түүний хүү том болжээ.