Солонгосын телевизийн олон ангит “Зоригт эрийн түүх” киноны гол баатар Ким Духаны дүрд тоглосон жүжигчин Ан Жэму Монголд ирлээ. Тэрбээр Монголын түүхэн кинонд нэгэн баатрын дүрийг бүтээхээр гэрээ байгуулсан байна. Ийнхүү кино багийнхантай уулзахаар манай улсад ирсэн нь энэ аж. 

Ан Жэму: Би Монголд 10 жилийн өмнө хэд хэдэн удаа ирж байсан. Тэр үеийг бодвол Монгол улсын зам, өндөр барилгаар зэргээр олон өөрчлөлт оржээ. Наймдугаар сарын дундуур кино зураг авалтдаа оролцох бөгөөд Монгол жүжигчидтэй хамтарч тоглох гэж байгаадаа маш их сандарч байна" гэв. 

Мөн юу юунаас илүүтэй монголчууд намайг мартаагүй байгаад үнэхээр баярлаж байна хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ онцолсон юм. 

Түүнийг  мөн “Bacchus” ундааны сурталчилгааны зураг авалтад оролцуулахаар урьжээ. Сурталчилгааны зураг авалт Нийслэл хотод болон хөдөө болох юм байна.