Дээд зэрэглэлийн сэхээтэн Ж.Бадраа агсны ач, найруулагч, дуучин Б.Бадар-Ууган агсан. Түүний  хүү Б.Наранзуныг өдгөө танихгүй хүн ховор. Тэрбэнр багаасаа урлагийн хүн болохоор сэтгэл шулуудан нэгэн үе амьд хөгжмийн хамтлаг байгуулан манаргаж явсан нэгэн. 

"Миний өвөө, аав гээд тухайн цаг үеийнхээ “од” нь байсан. Яахав би өвөө, аавынхаа авьяасыг нь өвлөж үлдсэн байж болно. Гэхдээ тэр авьяасыг хөгжүүлэх орчин надад байсан учраас одоо би уран бүтээл туурвиад явж байгаа юм. Өвөөтэйгөө хамт байхад манайд Д.Лувсаншарав, Г.Хайдав зэрэг тухайн үеийн олон алдартан ирдэг байлаа. Миний хувьд аавыгаа дууриасан үр нь сайн аавын хүү нь ч гэлээ өөрөө бие хүн болохоор ертөнцийг үзэх үзэлтэй учраас нэрийг нь худалдаж идэхгүй. Харин нийгэм хүмүүсийнхээ төлөө гэсэн тэр сайхан үлгэр, дууриаллыг нь авахсан, үргэлжлүүлэхсэн гэж хичээж явдаг. Өвөөгийн галыг аав үргэлжлүүлэн авч, аавын галыг би үргэлжлүүлэн авч явна. Энэ бол амьдралын жам" хэмээн тэрбээр нэгэнтээ гэр бүлийн талаар хуучилсан байдаг. Харин өдгөө Б.Наранзун багын мөрөөдлөө биелүүлж "сэтгэл тэнүүн" явна. Багаасаа мөрөөдөж явсан цомгоо хэвлүүлж авсандаа туйлын их баяртай байгаа гэнэ шүү. Никитон хамтлагийн реалити шоунд зочноор хүрэлцэн ирэхэдээ энэ талаараа "Би үеийнхээ залуустай нэгэн гараанаасаа гарч урлагийн замыг хөөсөн. Гэвч мөнгөгүй улмаас цомгоо өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй юм" гэсэн юм. Гэтэл түүний үеийн залуус хэд хэдэн цомгийг гаргаад зогсохгүй ойн баярын тоглолтоороо үзэгчдээ баясгав.