Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан

1. Нягтлан бодогч болох гэж байсан хүүг авга ах нь бөх рүү хөтлөв

2. Тэр хүн бол Улсын заан Ч.Батзориг ба аавынх нь дүү юм

3. Бага насандаа адуу, малтай ноцолдож өссөн нь бөх болох замналд нь дэм болжээ

4. Арван хоёр нас хүртлээ эхийнхээ мөөмийг хөхсөн заан

5. Хүргэн хүү, хадам аав хоёул Улсын заан. Түүний ханийн аав нь Д.Бумбаяр заан юм

6. Зааланд барилдана гэдэг чинь хэд давах нь хамаагүй, өдөр тутмын бэлтгэлийн нэг хэлбэр, ядаж л мэхний хувилбартай болно, туршлага сууна. Дээрээс нь хэнтэй яаж барилдахаа судалдаг

7. Би чинь нуруу намтай болохоор хоёр гартаа л найдаж барилддаг хүн дээ

8. Түүний гэр бүл Ховд аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн бай шагналыг даадаг

9. 2013 онд хөлөндөө гипстэй барилдаад амжилт гаргаж чадаагүй гэж ярьдаг

10. Намайг барьцаа аваагүй байхад давхар шуудагнаас хөөгөөд давсанд нь л би их бухимдаж эвгүй үйлдэл гаргасан хэмээн 2014 оны наадмыг харамсан дурссан байдаг