Тун уянгалаг цээл хоолойтой дуучин Б.Баярцэцэг "төв талбайд болсон шоунд" хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Түүний тайзны гоёл энэ зуны трэнд өнгө болоод  байлаа шар өнгийн цамц, юбкагаар гоёжээ. 

Түүний өвөг дээдэс дуучид байсан гэдэг.  "Эмээгийн дүү Өлзий гэж Монголын ганц эмэгтэй туульч ерөөлч бий. “Эртний сайхан“ чуулгад тоглодог юм.Аавын минь уг гарал Баянхонгор аймаг. Аавын аав Равдандорж хошууныхаа сүүлчийн ноён байсан гэдэг.Одоогийнхоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн л дээ. Том хүү нь миний аав. Аавын ээж Цэен гэж хүн байсан юм. Миний эмээ. Эмээгийн аав Дандардоржгэжих сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Богдын туслагч цолтой, Богдын хүсэлтээр ордонд нь очиж дуулдаг байсан гэдэг.Богд хаан хоёрхон хүнд төрийн дуучин цол олгосон байдгийн нэг нь миний элэнц өвөө. Баянхонгор аймгийн Галуут суманд өвөөгийн тахиж байсан овоо бий. Нутгийнхан нь их шүтнэ. Манайхан өвөөгийнхөө тахиж байсан овоог дөрвөн жилд нэг удаа очиж тахидаг юм. Тэр үед найр хэд хоногоор үргэлжилдэг байсан гэж ярьдаг. Элэнц өвөө минь тэр олон өдөр нэг ч дуугаа давталгүй дуулдаг байсан гэдэг. Өвөөгөө дурсахаар уртын дууны сан хөмрөг гэж үнэхээр баялаг юм даа гэсэн бахархах сэтгэл төрдөг" хэмээн нэгэнтээ хуучилж байсан юм. 

Д.Ана