“Цэцэг” төвийн урд уулзварыг энэ сарын 15-18-ны хооронд хаахаар болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн I хороо, “Цэцэг” төвийн уулзварын автозамын хөдөлгөөнийг  хааж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна. 

Тиймээс  иргэд уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулжээ.