2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. Харин 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах юм байна. Уг цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхлэх юм байна. Цахим бүртгэл нь 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусна.

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд,

-Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос  хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу.)

-Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх

Цахим бүртгэл:

  1. 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
  3. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  4. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  5. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  6. Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.