11.00 цагт Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг ТЦА-ны байранд болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бартаат замын авто спортын холбооноос “RFC Mongolia 2019” уралдааны талаар мэдээлнэ.

12.30 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” аяны үр дүн болон Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

15.00 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Испани өгүүллэг, тууж" номын нээлт болно.

16.00 цагт Бөхийн өргөөнд Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын Тамгын газар, ШУА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинар зохион байгуулна.

14.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.