Хүнийг яаж уучлах вэ. Хадмууд маань дээрэлхээд байх юм аа. Хадам ээж, хадам ээжийн дүү гэх авгай, хадам 2 дүү бүгд наадам үзээд талбай дээр буулгачихаад зогсоол олж машинаа тавих гэж яваад нөхөртэйгээ жаахан маргаад байж байтал залгаад яасан бэ хурдан ирээч гэхэд нөхөр зогсоол олдохгүй байна, явцгаая орой болчиж, маргааш гарая гэсэн чинь хадам ээжийн дүү гэх авгай ихэд омогтой орж ирэн, ирж зураг даруулсангүй, ээжийгээ хүндэлсэнгүй гээд дайраад.

Тэгсэнээ авгай нь тэгүүлдийн авгай нь битгий оч гэж зааж өгөө биз гээд. Тэгээд би тэсэлгүй хэрэлдсэн чинь аавыг минь хүртэл хэрүүлдээ оролцуулж, чиний эцэг чинь хуримыг хийж чадахүй байгаа биз дээ ч гэх шиг. Чи нөхөртөө элдэв юм хэлдэг болохоор нөхөр чинь биднээс холдсон. Бид хоорондоо амь байсан, чи ийм хөндий болгосон гэнээ. Манай нөхөрч гэсэн тэднийхээ талд ороод, намайг пизда яг одоо гарч зайл гээд зөндө доромжилсон. Хадам ээж дүүгээ өмөөрөөд надад зөндөө муухай юм хэлсэн. Бас хүүгээ өмөөрөөд намайг маш их гомдоолоо.

Би уурандаа хүүгийх нь бүх бурууг хэлсэн, танай хүү намайг байнга хардаж, янхан нтр гэдэг гэсэн чинь яагаад миний хүү хартай болчихов, тийм байгаагүй л юмсан гэж хээв нэг асуух юм. Танай хүү намайг зоддог ш дээ гэсэн чинь, оо харин ч гайгүй байна. Хүүгийн аав намайг 3 хоноод л зоддог байсан ч гэх шиг, тэвчээд амьдрахаас яахав гэх шиг. Тэгээд хамгийн муухай нь чи ингэхэд ямар өчүүхэн хүн бэ гэх юм. Бас хүүгийх нь элдвээр доромжилдог нь юу ч биш тэвчээд амьдар гэсэн. 9 дүгээр ангийн дүү нь хүртэл ээжээ наадах чинь угаасаа ойлгохгүй юм биш үү, хаяа ч гэх шиг. Хамаатных нь дүү нь хажуунаас эргүү авгай минь аятайхан байгаарай гэсэн.

Нөхөр хүүхдээ авна гээд хүүхэд тэврээд гарахаар нь би хүүхэд аваад ирээч гэсэн чинь хадам ээж миний гар хувцаснаас тас зуураад намайг аваад үлдэх юм. Намайг тавиач гээд тавиулчихаад араас нь гараад машинд нь суугаад хүүхдээ авах гэсэн чинь нөхөр үхнэ гээд аймшигтай хурдаар юм мөргөх шахсан. Би айгаад болиоч гээд уйлаад гуйгаад арай тайвшруулаад болиулсан. Би тэгээд нөхрөө үхчих вий гэж айсан болохоор зүгнэр эвээр ярья гэхэд нөхөр Хүй 7 орж наадам үзье гэсэн. Тэндээ хоноод салах тухай ярилцсаан. Гэрээс гарахдаа би ингээд хүүгээс чинь саллаа эргэж ирэхгүй гээд гарсан. Намайг нөхөртэй хамт явааг мэдэхгүй байсан. Хөдөө байх хугацаанд над руу 1 ч залгаагүй хэрнээ нөхөр руу залгаад л мсж бичээд л гэртээ ир л дээ гуйж байна гээд байсан. Надад огтхон ч санаа зовохгүй байна лээ.

Би маш их гомдсон. Тэр хадам ээжийн дүү гэх авгай бас нөхөр рүү залгаад бараг 20н мсж бичсэн. Би лав буруугүй шүү намайг битгий хэрүүлдээ оролцуул, би авгайд чинь буруу юм огт хэлээгүй нтр гээд. Би гомдсондоо эд нарын царайг эгцэлж харж чадахгүй юм аа. Гэртээ эргээд ирсэн ч гомдоод харьцаж чадахгүй байна. Яах ёстой юм бэ.