Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долоодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.