Наадмын дараа намар хэмээдэг. Бороо, хуртай өдрүүд үргэлжилж байгаа тул гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэд бага насны хүүхдээ тавих сонор сэрэмжээ өндөр байлгахыг сануулъя.

Нийгэмд манай улсын иргэд БНСУ-ыг ажиллах гэрээгээр ихээр зорих болсон билээ. Тэгвэл зарим иргэд тус улс руу зорчих виз хүсэхдээ хуурамч материал бүрдүүлж өгөх цөөнгүй тохиолдол гарах болсон. Иймд БНСУ-ын элчин сайдын яамнаас монголчуудад зориулан мэдэгдэл хүртэл гаргаж байсан юм. Харин энэ удаад монгол иргэн ял авчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс

Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланнгийн аудитаар илэрсэн зөрчлүүдийн улмаас “Хязгаарлалттай санал дүгнэлт” гарсан байна. Үүний зэрэгцээ тухайн байгууллагын зарим ажилтныг шалгуулахаар хууль хяналтын байгууллгагад шилжүүлжээ. Илүү дэлгэрэнгүйг эндээс 

Улс төр Эцэг хууль буюу үндсэн хуулийг өөрчлөхөөр эрх баригчид зүтгүүлж буй. Учир мэдэх хүмүүс АН, МАН ирэх сонгуульд нүүргүй болсны улмаас үндсэн хуулийг өөрсддөө ашигтайгаар эргүүлэх гэж байгаа хэмээн хардаж байгаа юм. УИХ-ын гишүүдийг нэмэхийн цаана...

Эдийн засаг Олон улсын санхүүгийн “Фитч” мэдээлэл, судалгааны агентлаг наадмын өмнө манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В”, төлвийг “Тогтвортой хэвээр”, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна. Дэлхийн 30 гаруй улсад салбартай энэ агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн “В-”-аас “В” болгон нэмэгдүүлж, тогтвортой хэмээн зарласан байдаг. Эндээс 

Ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Манай улсад ядуурал газар авахгүй гэх батлагаа алга. Эдийн засаг нь ганхаж байгаа энэ үед ажилгүйчүүдийн тоог цомотголоор халагдсан иргэд тэлж байна.  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 6 дугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлжээ. Дэлгэрэнгүйг эндээс

Спорт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Хүй долоон хутагт зохион байгуулж буй шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан хоёр өдрөө болж байна.

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд улс, аймгийн наадамд эхний 10, сум, дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам. 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг уралдааны хамгийн гол онцлох үйл явдал нь түрүү морины унаач хүүхдүүддээ орон сууцаар шагнахаар болсон явдал юм.

ММСУХ-ноос гаргасан энэхүү шийдвэр нь жил бүр яригддаг унаач хүүхдүүдийг орхигдууллаа гэдэг асуудалд анхаарлаа хандуулж, шинэ жишиг тогтоож буй бөгөөд өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Их хурд-8 уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулах боллоо. Ингэхдээ Морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдаж өндөрлөнө.