2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж цэцэрлэгийн багтаамжийг 2140 хүүхдийн тоогоор нэмэгдүүлжээ. 

Гэвч нийслэлд өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хүчин чадал нь хамран сургах тойргийнхоо хүүхдэд хүрэлцдэггүй цэцэрлэгийн хувь буураагүй, нэг бүлэг, багшид ногдох хүүхдийн тоо хоёр дахин их, төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хорооны болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны 30 мянга гаруй хүүхэд байжээ. 

Энэ жил буюу 2019-2020 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн хамран сургах тойргийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Цахим бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

2019-2020 оны хамран сургах... by Purevdorj Damdindorj on Scribd

Цахим бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу