“ hero entertaiment”–ийн хөтлөгчийн курсыг төгсөж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулздаг байсан Б.Халиуныг залуус андахгүй таньж байгаа биз ээ. Тэрбээр жүжигчин Ч.Ундралын зөвлөснөөр “UBS” телевизэд хөтлөгч шалгаруулж авах гэж байгаа шалгуулаад үз гэснээр шалгалт өгөөд тэнцэж байж. Ийнхүү анхны ажлын гараагаа монголын хоёрдахь том телевиз болох UBS гэх их айлаас эхэлжээ. 

Түүний янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай бөгөөд оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн  гэдэг. Анхны амьдрал бүтээгүй ч олны харцыг булаасан үзэсгэлэнт бүсгүйг Итали залуу заяаныхаа ханиар сонгож, тэд өдгөө хүүгийнхээ хамтаар Итали улсад амьдарч, ажиллаж байгаа гэнэ. Түүний нөхөр барилгын салбарт ажилладаг аж. Хосууд одоогоос таван жилийн өмнө Монголд танилцаж байжээ.