Сайн байцгаана уу? би одоо 30 настай бусдын адил амьдралд хайртай энгийн нэгэн залуу. Хань ижилтэй болох тухай бодолгүй амьдралаа босгож байж хүний хөөрхөн охинтой ханилан сууна гэж бодож явсаар үеийнхнээсээ жаахан хойно үлдчээд байна уу? даа гэж бодож явах юм.

Яг өнөөдрийг хүртэл амьдралд чин үнэнчээр зүтгэж нойр хоолоо умартаж явсаар өөрийн гэсэн юм юмтай болж байгаа хэдий ч заримдаа ажил ихтэй оройтоод ороод ирэхэд хоол хийж идэх, /ихэвчлэн гадуур хооллож/ эсвэл гэртээ ганцаараа үүдээ нээгээд ороод ирэхэд! Ямар их оройтож ирж бгаа юм бэ? гэх үгийг маш их сонсож, үр хүүхэдтэй болох талаар сүүлийн үед их мөрөөдөвч хүслээр минь болохгүй юм. Олон аавын охидтой таарч танилцаж байгаа ч хань болох нь тун цөөхөн юм шиг. Яахав бусдын адил шоудаж цэнгэх дургүй. Архи тамхи хэрэглэдэггүй болохоор гадуур гарах дур сонирхол ч бага байдаг юм болов уу гэж боддог./ Хүний хөөрхөн хүүхдийг тэгж болохгүй байх л даа. Гэхдээ өөрийгөө болоод өрөөлтэй худао амьдармааргүй санагдах/ Худал хөндий сэтгэлээр хүнд хандаж халтар хэдэн төгрөгөөр өөрсдийгөө хурдаг нэгэнтэй нь таараад ч байгаа юм шиг санагдах. Тийм хүмүүсээс нэг уулзаад л холдчихдог, харилцаагаа тасалчихдаг гэх үү дээ.

Сайн хань, сайн эзэгтэй, тууштай зүтгэх амьдралын бэлгийг хаанаас яаж хайж олох вэ? гэсэн бодлыг тээж явна. Сайн хүн байхыг хичээж, муу зүйлээс холуур өнгөрч үр хүүхэдтэй болвол тэдэндээ гай тарчихгүй байх юмсан гэсэн хүслээр жигүүр хийж явна. Баахан зүйлс бичсэнд уучлаарай. Өөрийнхөө зовлонг гэр бүлийнхэндээ яриад байх тиймхэн юм.

Хүн бүр л эхнэртэй бол гэх юм. Даанч гараад авчихдаг талх шиг биш болохоор хэцүү юмаа. Аа нээрэн өдийг хүртэл юугаа хийж явсан юм гэж зарим нэг нь бодож магадгүй. Гадагш сургуульд таван жил сураад ирсэн болохоор цаг хугацаа их алдаж гэр бүлийн асуудлаа жаахан хойшоо тавьсан тал бий.