Инстрагмд 15 мянган дагагчтай олны танил болсон залуу бол жүжигчин С.Хүслэн. Тэрбээр "Монгол Aquaman" нэрээрээ нэг хэсэг шуугиан тариад байсан юм. Өөрийн хичээл зүтгэл, асар их хөдөлмөрийн үр шимд бие галбариаа ур хийц нь бүрдсэн "баримал" шиг болгож чадсан монгол залуусын нэг. 

Булчинлаг биеэ гайхуулан хагас нүцгэлсэн төрхөө инстрагм хуудсандаа байршуулж олон залуусыг атаархлыг төрүүлээд зогсохгүй охидын харцыг ч булаадаг гэнэ шүү. Харин түүний булчинлаг бие дэлгэцийн бүтээлд мөнхрөх гэж байгаа аж.  Тодруулбал, “U FILM”-ийн бүтээл “Single Ladies 4” уран сайхны кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэгчээр тоглож буй гэнэ. Сайхан бүсгүйчүүдээр гол дүрээ бүтээлгэдэг Г.Ундармаа энэ удаад эмэгтэйчүүдийн хүсэмжит залуугаараа С.Хүслэнг ийн онилжээ.