Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т өчигдөр өдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэв.