Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ. Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим гэр бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Уг дуудлагын дагуу ажлын хэсэг тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, аймгийн  Цагдаагийн газрын дөрвөн алба хаагчийн хамт тухайн газарт наймдугаар сарын 5-ны өдөр ажиллажээ. Түймрийн улмаас гурван настай хүү угаартан нас барж, Г /10 настай, эрэгтэй/, Н /хоёр настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар галын шалтгаан нь зуухны ашиглалтын буруугаас байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.