Хятадын тосгоны оршин суугчдын дунд гурван дугуйт хог ачдаг мотоцикль ихээхэн эрэлттэй байгаа аж. Учир нь санхүүгийн боломж бололцоо муугаас ачааны машин авч чадахгүй тэдэнд энэ төрлийн мотоцикль тун хэрэгцээт унаа нь болжээ. 

Автоматаар ачаагаа буулгагчтай, гурван дугуйт унааг загвараас нь хамаарч 9980-17000 юанийн хооронд борлуулж байгаа аж. Хүндийн жин нь 365 кг бөгөөд 60 км/ц хурдтай явж, 16 литр дүүрэн шатахуунаараа 500 км зам туулах хүчин чадалтай гэнэ.