“Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээг +17 цувралаар андахгүй таних болсон. Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж байжээ. Оюутан ахуй цагт нь түүнийг ангийндаа хамгийн намхан байсан болохоор нь Жижгээ гэж нэр өгсөн аж.  

Одоогоос 10 жилийн өмнө сургуулиа төгсөөд “Маск” продакшнд ажиллаж яваа. Түүний тоглосон  “Bad Angel”, “Өндгөн толгойт” киноны зохиолыг бичсэн МУИС-ийн математикийн багш Анхбаяр бичсэн гэнэ. 

Жүжигчин залуугийн хамгийн үнэтэй зүйл минь гэр бүл нь гэв. Энэ тухайгаа, Стресстэй, ажлын ачаалал ихтэй үед гэртээ очоод бүх зүйлийг мартдаг. Өмнө нь өөрийнхөө төлөө амьдарч байсан бол одоо үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна. Энэ оны зургадугаар сарын 7-нд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Аав болсноос хойш бодол, санаа өөрчлөгдөж миний амьдралд шинэ үе ирэх шиг болсон. Миний багын хүмүүжил их зөв юм болов уу гэж би боддог. Аав ээж маань  намайг нялцгай, эрх дураар нь байлгаагүй, хатуу хүмүүжүүлсэн. Тэд хүнд муу санах ёсгүй, дандаа сайн санаж явахыг сургасан. Тэгэхээр миний сайн сайхан явж байгаа маань хүмүүжилтэй холбоотой. Би хоёр охин дүүтэй айлын том хүүхэд учраас их хариуцлага үүрдэг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Өдгөө бүл нэмээд удаагүй байгаа гэр бүлийн жаргалтай агшинг мөнхөлсөн гэрэл зургийг сонирхуулъя.

О.Ариун