Энэ сарын 08-ны 12:14-цагт СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа” шалгаж өгнө үү гэж иргэнээс ирүүлжээ. 

Уг дуудлагын дагуу шалгахад СХД-ийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсаныг нохойн төлөөлөгч д/ч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг СХД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс тус дүүргийн 8-р хороонд байрлах "Очирсуврага" дэлгүүрт хулгайч байна" гэсэн мэдээллийг энэ сарын 08-ны 02:31-д авч шалгажээ. Уг шалгалтаар БНД-ийн харьяат 33 настай “О” бусдын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг СХДЦХ-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.