Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, үүссэн нүх нь хуучны траншей байсныг өнөөдөр олж тогтоосон талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн алба хаагчид үүссэн нүх рүү орж шалгахад 6*8 харьцаатай зоорь маягийн байсан учраас дотор нь соёлын өв байж болзошгүй хэмээн үзэж байсан юм.

Тус газарт Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс гадна соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ажилласан юм.