Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд болохтой холбогдуулах баяр наадмыг зохион байгуулах комисс ээлжит гуравдугаар хурлаа хийлээ.

Баяр наадмын хурдан морины салбар хорооноос МУ-ын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аваргын наадамд эрлийз адууг уралдуулахгүй шийдвэр гаргасан бөгөөд Соёолон насны морьд 07:00 цагт мордож 10:00 цагт ирэх бол, даага 10:00 цагт мордуулж, 13:00 цагт ирэхээр зохион байгуулалтыг урьдчилан хийж буйгаа танилцууллаа. Мөн баяр наадмын нээлтийн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох аж.