Нөхөртэйгөө оюутан байхдаа танилцаад 12 жил болжээ. Энэ хүнд би залуу насны гоо сайхан, амьдралаа бүгдийг зориулсаан. Нөхөртэйгээ анх танилцахад үйлдвэрт ажилладаг байсан, би тэр үйлдвэрт дадлага хийгээд танилцсан.

Аав нь архи ууж тамхи татах дуртай. Аав ээж нь хөдөө ногоо тарьж л амьдралаа залгуулдаг байсан. Үр хүүхдүүд нь бүгд хотод байдаг. Үр хүүхдийнхээ төлөө санаа тавьдаггүй надтай ярьдаггүй тийм л хадамтай хүн би. Тэр аавын амьдралын төлөө зүтгэдэггүй энэ муу зан энэ хүнд бүр нэвт суучихсан юм байна гэдгийг би одоо л ойлгож байна. 2010 онд жирэмсэн болоод би бөөн л баяр хөөр боллоо. Тэр үед цэрэгт яваагүй гээд зарлан байнга ирдэг байсан болохоор би шууд л хүүхдээ гараагүй байхад цэрэгт яваад ир гээд намар албанд явах болоод явчихлаа. Хамаатны ахтайгаа аав ээжийгээ яриулж байгаад хотод цэргийн алба хаахаар болчихлоо.

Жирэмсэн байхдаа байнга л очиж эргэдэг байсан.Жилийн дараа хүү минь төрлөө. Хүүгээ төрсний дараа 5сар гарантай байхад аав нь халагдаад ирсэн. Тэгээд 11н сараас нь хамаатны ах нь том компанид ачигчаар оруулж өглөө. (Их дээд сургууль төгсөөгүй болохоор ачигч хийхээс өөр арга үгүй ээ)Би хүүгээ хараад аав ээжийндээ байсан болохоор өөрийн гэсэн орлогогүй аав ээжийгээ хэмлээд л байсан нь ойлгомжтой болохоор ашгүй дээ л гэж бодоод бөөн баяр хөөр байсан. Шинэ жилийн үеэр хамт ажиллаж байсан нярав нь ажлаасаа гарлаа гэсэн надад их тусалдаг сайн хүн байгаа гээд л уйлж унжлаа. Би ч тухайн үедээ юу ч мэдээгүй байсан чинь утсыг нь санаандгүй аваад үзсэн чинь хайраа майраа гэсэн бөөн мессеж хараад үнэхээр шоконд орлоо. Тэгээд юу юм бэ гээд бөөн байцаалт боллоо.

Тэр нярав эмэгтэйдээ дурлаад тэр эмэгтэйнхээ машин дотор унтдаг байснаа хэллээ. Маш их гомдож уйлснаа одоо ч би санаж байна. Тэгээд одоо болино гээд ухаан орсон хүн шиг байсан. Би бас тэр хүүхэнтэй очиж уулзана гэж худлаа сүрдүүлэхэд болохгүй айл гэр үймүүлсэн болно нөхөр нь бас цуг ажилладаг болж таарлаа. Хүний амьдралд ялангуяа надад яагаад ийм адармаатай ийм хань заяасын болоо гээд үргэлж би бурханаас асуудаг. Тэгээд би тухайн үедээ тэр хүүхэн рүү чат бичээд хүү минь 6н сартай адилхан хүүтэй байж болиорой гээд бөөн юм болсны дараа тэр хүүхэн ажлаасаа гараад нэг дууслаа. Тэрний дараа 8н хувийн ипотекийн зээл гараад ээжийгээ 30н хувьд нь байраа барьцаалаад зээл гаргаад өгөөч гээд нөхрийн цалин бас ороод 100%н 2 өрөө байр аваад тусдаа гарлаа.

Нөхрийн аав ээж ашгүй дээ гэснээс өөр юу ч нэмэрлэсэнгүй ээ угаасаа би тэр хүмүүсийн амьдралыг мэддэг болохоор юу ч гуйсангүй ээ. Нөхрийн цалин 400,000 бидний авсан байрны зээл 800000 дээрээс нь байр хоолны мөнгө гээд мөнгөнөөс өөр надад юу ч бодогдоогүй ээ. Би ээждээ та бидэнд зээл авахад туслаад л өгчих бид зээлээ өөрсдөө төлнө гэсэн болохоор намар 8н сарын сүүлээр байрандаа ороод хүүгээ хажуугийн цэцэрлэгт хонож байгаад бүртгүүлээд оруулсандаа бөөн баяр.цэцэрлэгт оруулангуутаа шууд зар аваад сурсан мэргэжлээрээ ажилд орохоор боллоо.

Гал тогоондоо 2 оюутан охин, жижиг өрөөндөө нэг хүүтэй ээжид түрээслүүлэн суулгалаа. Өөрсдөө том өрөөндөө амьдарлаа. Анхны цалин гэж 3н хоногийн 57000г аваад бөөн ажил хийх эрч хүч урам орж байлаа. Тэр үед нөхөр маань ажлаа хийхийн хажуугаар бас өндөр зээл төлж байна гэж сэтгэлээр унаад архи ууна бас янз бүрийн мессеж бичээстэй. Их л хурдан хайраа гэдэг хүндээ. би ажлаа сайн хийж энэ сайхан гэр орноо өөдөн татах санаа бодолтой цалин буух бүрт гэртээ л юм авдаг. Нэг л жил түрээсийн хүн суулгасан. Нөхөр байнгын шоудаастай заримдаа гэртээ ирж хонодоггүй эсвэл үүрээр ирнэ. Хүү минь ч том боллоо дахиж хүүхэдтэй болохоор шиидээд 2дох хүүхдээ гаргасан. Төрөх хугацаа хэтрээд төрдөггүй ээ нөхөр шоудах гэж уурлаад л би шөнө өвдөж магадгүй гэж тэр хүнийг гаргасангүй гэж уурлаад төрнө гэсэн чинь яасан ямар ч төрж байгаа юм алга гэж уурлаад 3 хоног гэртээ ирсэнгүй ээ. 4дэх хоног дээр нь би хэвтэж хүчээр ус хагалуулаад төрлөө. Ээж минь төрснийг нь хэлээд шөл цай өгөөд явуулсан цай шөл авчирлаа гэхэд очмооргүй байсан ч өөрөө авахаас өөр аргагүй тул хараад үнэхээр их үзэн ядаж байсан.

Эмнэлгээс гарсны дараа нөхрийн халамжгүй зан архи уух нь хэвээрээ бид 2 хэрэлдсээр л. Өр зээлтэй болохоор хүүгээ яг 50хоног дээр нь буцаад ажилдаа орлоо. Хүүгээ харах хүн байхгүй ч гэсэн ажил руугаа 2 буудал машинтай ирж очоостой. Би хичнээн салмаар байсан ч энэ байрны зээл биднийг тогтоож байлаа.
Саяхан ажлаасаа орж ирэхэд жигтэйхэн гангалчихсан хүн гэрээсээ гарах гэж байна. Хаашаа явах гэж байгаан гэсэн чинь найзынх нь машин эвдэрсэн асааж өгчихөөд ирье гээд л гараад явчихлаа. Унтах болоод утас руу нь залгасан чинь холбогдохгүй байна.За за ойлгомжтой архиа л ууж байгаа биз гэж бодоод 2 хүүтэйгээ унтаад өглөө. Маргааш өглөө өдөр бас байдаггүй ээ. Орой аав ээж 2 хүүгээ дагуулаад ир аав минь бага хүүг минь хармаар байна л гэлээ за гээд явж байтал утас дуугарлаа найз нь байна танай хүн машинд мөргүүлсэн байна гэмтэл дээр байна хүрээд ир гэлээ. 2хүүгээ дагуулаад очлоо. Хачин царайны юм хөл гар нь хугарсан хэвтэж байна. Уур хүрээд л явсан. Тэр үед би энэ хүний төлөө гэх сэтгэл үлдээгүйг ойлгосон. Тэгээд сахих хүн хоол цай зөөх гээд л бөөн асуудал үүссээн.

Тэр үед бас нэг хүүхэнтэй байсан гээд хэрэг бүртгэгч цагдаа бас хэллээ. Намайг чи юу нь юм гээд л байцаалаа. Бас л үзээгүй юмаа л үзлээ. Тэр хүүхэн намайг гэмтэл дээр ирэхэд явчихсан байсан. Тэгээд л хагалгаанд орлоо бас бөөн мөнгөний асуудал дээрээс нь эм тариа гээд л . Ах дүү нар нь цаанаа өмөөрөөстэй би эмнэлгийн мөнгийг өгч гаргаж аван эм тариануудыг авлаа. Саяхан бас сургалттай гэж надад хэлээд бүтэн өдөржин наадам дээр байсныг мэдлээ. Энэ хүний худлаа ярих,хүүхэн, архи нь хэзээ дуусахын болоо. Би яах ёстойгоо мэдэхээ болилоо надад зөвлөгөө өгөөч