Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг судлан шинжилэх юм. Тиймээс өнөөдөр энэ хурал эцэслэн шийдэгдэх эсэх нь мөн л тодорхойгүй байна. 

Шүүх хурал өчигдөр нотлох баримттай таницаж судалж эхэлсэн бөгөөд энэхүү процесс одоо ч үргэжилсээр байгаа юм. Төв аймгийн шүүхээс өнөөдөр Б.Хурц нарыг яллах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах магадлал тун өндөр байгаа аж. Өнөөдрийн шүүх хурал 9 цагаас эхэлсэн бөгөөд шүүгдэгчид, хохирогчид, өмгөөлөгчид ирснээр шүүх хурал үргэлжилж байна