Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд өчигдөр /2019.08.17/ сэргээш илэрснээ мэдэгдсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.