Солонгосын хөрөнгө оруулалттай Кимбаб чонгуг солонгос хоолны газрын үйл ажиллагааг НМХГ-аас албадан зогсоож байна. Уг хоолны газрын хоолноос энэ сарын 05-ны өдөр хорхой гарсны дараа НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон боловч мэргэжлийн байгууллагыг лацыг дур мэдэн хуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан тул ийнхүү албадан зогсоожээ.