Эх болсон ногоон дэлхийгээ хоггүй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө залуус тэмцэх болсон. Тэгвэл саяхан Сэлэнгэ аймгийн залуус нэгдэж, хүмүүсийн аялаж, зугаалан амардаг газруудад хогийн сав хийж, байршуулсан байна.

Тодруулбал, Орхон голын эрэг, Бойны тохой, Ээж мод, Хоёр элс зэрэг олон хүний хөлд дарагддаг газруудад аялагчдын тав тухыг хангаж хогоо хийх төмөр 10 хогийн савыг  байршуулжээ. Залуус хогийн савыг өөрсдийн гараар будаж, янзалсан байна. Ийнхүү хогийн цэг дээр хаясан хогийг Сэлэнгэ аймгийн ТҮК-ийн ажилчид хог хаягдлыг ачиж байхаар болсон аж. 

Мөн тэдгээр залуус Орхон голын эрэг дагуу бусдын ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Залуус бид ухамсартай байж бидэнд үлдсэн байгаль дэхий, гол усыг хайрлан хамгаалж, хойч үедээ үлдээхгүй бол алдсан хойно нь харамсах цаг ирэх вий дээ. Байгаль ямар байсан тэр чигээр нь үлдээцгээе хэмээн уриалжээ. Сэлэнгэ нутгийн залуу шиг олон залуус нэгдэж, эх орныхоо байгаль дэлхийг хайрлаасай.