Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозам ашиглалтад оржээ. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажлилд орон нутгийн иргэд залуучуудыг оролцуулсан байна.

Замын гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, албан ёсоор дуусгажээ. Цаашид Завхан аймагт Сонгино-Улиастай чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажил эхлэх бөгөөд Завхан аймгийн алслагдмал есөн сум Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох боломжтой.