Сүүлийн хэдэн өдөр жүжигчин Г.Алтаншагай, Ц.Ганбаяр нарыг ТҮК-ийн ажилтан зодож, танхайрсан хэмээн сошиалд шуугиж эхлэв. Уг нь тэд удахгүй тайзнаа тавигдах "Галзуу хот" шоу драмынхаа реклам болгож уг бичлэгийг цацсан аж. Өөрөөр хэлбэл, ПР-ээ буруу сонгожээ. Өнөөдрийг хүртэл тэднийг ТҮК-ийн ажилтан зодсон өөдгүй хүмүүс хэмээн ярих, бичих улс олон байна. Харин жүжигчин залуус энэ бол "тавилттай жүжиг" байсан гэдгийг эргүүлэн сошиалд залруулаад ч нэмэр алга. Тэд бүүр аргаа барсан гэнэ. 

Уг нь мөрөөдлийн театрын жүжигчид "аливаа зүйл харагдаж байгаа шигээ биш. Мөн сошиалд "үнэн", "худал"-ыг ялгаж чаддаг эсэхийг туршсан байна. Гэвч байдал эсрэгээрээ эргэжээ. 

 

 

Хотоо цэвэр цэмцгэр байлгаж, ТҮК-ийн ажилчдаа хүндэлж байя. Гар утсаа гаргаж ирэхээсээ өмнө өөрсдөө туслаж байхыг уриалсан ажээ. Даанч жүжигчид маркетингаа буруу сонгожээ. Сошиалд эргүүлээд өөрсдийг нь бүдүүлэг маркетингаар олны анхаарлыг татаж чадна байна гэвэл эндүүрэл өөр зүйл сэтгэ хэмээн шүүмжлэгчид их байна.