“Maleficent” болон “Еternals” зэрэг кинонд дүр бүтээж байгаа нь хүчтэй байхад нь тусалж байна хэмээн Америкийн жүжигчин Анжелина Жоли мэдэгджээ.

Жүжигчин Брэд Питтээс салсантай холбоотой хүнд цаг үеийг даван туулах нь жүжигчин бүсгүйн хувьд тун амаргүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Анжелина Жоли 2016 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулах хийгээд 6 хүүхдийнх нь эцэг эхийн эрх үүрэгтэй холбоотой асуудлууд Анжелина Жолид хүндээр туссан юм.

“Иймэрхүү дүрүүд бүтээх болсондоо баяртай байна. Иймэрхүү дүрд тоглож байгаа нь намайг илүү амар тайван байлгаж, илүү хүчтэй байх ёстойг сануулж байна” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг